Бибер Гомест дуу зориулав
1 цаг 12 минутын өмнө
Тэд эргэж нэгдэх гэж үү? Саяхны нэг өдөр дуучин Жастин Бибер экс найз охин Селена Гомесын гэрэл зургийг өөрийн бүх шүтэн бишрэгчдэд постлож явуулахдаа түүнийг хамгийн дэгжин гүнжхэн хэмээн нэрлэсэн билээ. Тэгвэл одоо мань эр экс найз бүсгүйдээ дуу зориулсан аж. Өнгөрөгч ням гарагт Техас мужид тоглолт хийх үеэрээ Бибер экс хайртдаа хоёр ч дуу зориулж дуулжээ."Энэ дууг би өөрийн хайртай охинд зориулж байна" хэмээгээд 2012 онд хит болсон өөрийн As Long As You Love Me дууг дуулжээ. Хэсэг хугацааны дараа Бибер, Гомес нар хамтдаа үзэгдсэн гэнэ. Дуучин залуу Селенад байнга цэцэг илгээдэг бөгөөд түүний анхаарлыг татахыг янз бүрээр оролдож байгаа аж. Иймд хүмүүс Бибер Селенад үнэхээр хайртай юм гэж ярилцах болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment