Стивен Спилберг орос охинд захидал бичжээ
25 минутын өмнө


Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг Оросын залуу од Юлия Липницкаяд захидал илгээн түүндээ тэшүүрчин бүсгүйг магтжээ.
Стивен Спилбергт Юлия охины Сочигийн олимпийн тоглолтод оролцсон байдал ихэд таалагдсан гэнэ. Липницкая Спилбергийн бүтээсэн "Шиндлерын бүртгэл" киноны аянд гулгасан билээ.
Найруулагчийн үзэж байгаагаар тэрбээр өөрийнх нь кинонд гардаг улаан пальтотой охины дүрийг гайхалтай гаргасан аж. "Энэ магтаал олимпийн тоглолтын алтан медальтай адил үнэлэгдэнэ" хэмээн Липницкаягийн дасгалжуулагч онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment