Wednesday, March 12, 2014

Хууль бус эд зүйлс хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хууль бус эд зүйлс хилээр нэвтрүүлэхийг завджээ

17 минутын өмнө

2014 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар-Хөх хот гарах чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэрэгний дөрөвдүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 16 боодол буюу 46 кг бог малын өлөн гэдсийг үйлчлэгч Урангуа, Ариунтуул, мөн галт тэрэгний зургадугаар вагоны долдугаар купенд 705 гр бугын цусан эврийг БНХАУ-ын иргэн Wang Jikui, Yan Zhiliang, Wang Jun, Vi Song нар нь тус тус улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Уг үйлдлийг тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэсэн ахмад Ч.Түмэн-Од, ахмад Д.Давхарбаяр, байлдагч М.Оргил, байлдагч Б.Бат-Оргил, байлдагч П.Түвшинбаяр нар  илрүүлэн саатуулсан байна. Дээрх иргэд нь улсийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг санаатайгаар галт тэрэгний эд ангид нуусан нь тогтоогдсон тул эд зүйлийг хураан авч, зөрчил гаргасан иргэдийг Хилийн тагнуулын газар үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment