Wednesday, March 12, 2014

З.Баянсэлэнгэ бэлэн гоймонд нугасгүй

З.Баянсэлэнгэ бэлэн гоймонд нугасгүй

6 минутын өмнө

Засгийн газрын ордонд ажилладаг хүмүүсийн хооллолтын талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй билээ. Мэдээж, Төрийн ордон гэдэг ханаар л ялгаатай болохоос биш хүн бүр хооллодог нь нэгэнт тодорхой. Өнгөрсөн жил УИХ-ын эмэгтэй гишүүд бөөгнөрч суугаад захиалгын хуушуур идсэнээ улс даяар нэг зарлаж байсан удаатай. Харин хуушуураас ч илүү "шартагсадын" сонголт Их хурлын эмэгтэй гишүүдэд маань байдаг аж.
   
Төрийн ордонд Төрийн үйлчилгээний албаны нэг кафе, зоогийн газар, хоёр буфет бий. Энд нэг л төрлийн хоолнуудыг зардаг бөгөөд хуушуур, гоймон гэх оюутнуудын хоол байдаггүй юм. Саяхан нэгэн гишүүний туслах шараа тайлчих санаа­тай ордноос гадагшаа хүн гүйлгэн байж нэг бэлэн гоймон авчруулаад Төрийн ордны хоёр давхарт байрлах буфетэнд чануулж идэж л дээ. Энэ үеэр тэнд гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Энхбаяр даргын хүү Э.Батшугар нар их л чухал ажил ярьж суутал гоймон харсан З.Баянсэлэнгэ гэнэт гоймонгийн тухай яриа өрнүүлжээ.
   
Энэ нь ойр хавьд байсан хүмүүсийг багагүй баясгаад амжсан сурагтай. Учир нь, гишүүн бүсгүй ярьж байсан сэдвээ ч үл анхааран шууд л гоймон барьж яваа залууг дуудаж, "Илүү нэг гоймон байхгүй биз? Ойрд гоймон идсэнгүй. Хамаг биений хөлс садраад ёстой сайхан болгодог эд шүү. Ямар нэгэн аргаар гоймон л ид­чих­мээр байна" хэмээн хүмүүсийг хөгжөөжээ.
   
Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн "Манай өрөөнд очиж гоймон идэх үү, бүгдээрээ? Ёстой гоймон идмээр болоод хамаг шүлс гоожчихлоо" хэмээн бүгдийг нь дагуулаад гарсан сурагтай. Харин шараа тайлахаар зэхсэн туслах залуу түүнд гоймонгоосоо өгөх нь бүү хэл үнэртүүлэх ч үгүй гарч оджээ. З.Баянсэлэнгэ гишүүнийг гоймон идмээр санагдсан үед нь түүнийг төрийн ажил ч зогсоохгүй нь гэж эргэн тойронд байсан цөөн хэдэн хүмүүс хуучлаад авсан гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment