Wednesday, March 12, 2014

Магдалена Нойнер дасгалжуулагчдыг шүүмжлэв

Магдалена Нойнер дасгалжуулагчдыг шүүмжлэв

58 минутын өмнө

Нэрт тамирчин асан Магдалена Нойнер Германы биатлоны шигшээ багийн дасгалжуулагчдыг шүүмжилжээ.

"Манай дасгалжуулагчид ажлаа жаахан буруу хийгээд байх шиг байна. Тэд магадгүй өөрсдийн гэсэн ертөнцийг бодож олоод түүндээ тааруулж ажлаа явуулж байх шиг. Хамгийн гол нь дасгалжуулагчид, тамирчид хоорондоо хүнлэг харилцаатай байх нь чухал. Гэтэл манай тамирчид, дасгалжуулагчдын хооронд томоохон ан цав байх шиг байна. Дасгалжуулагчид нь тамирчдаа ямаршуухан байдалтай байгааг мэдрэхгүй байна.

Иймээс тэд тамирчидтайгаа ойлголцох нь зүйтэй болов уу. Ялангуяа хүүхнүүдтэйгээ. Жишээ нь, Франциска Пройс Сочид уралдах хүсэлгүй байна гэж надад хэлсэн. Гэтэл дасгалжуулагч түүнийг уралдуулсан билээ. Ийм хүнлэг бус байж болохгүй. Би үүнийг л хамгийн ихээр шүүмжилдэг хүн дээ" гэж Нойнер өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment