Wednesday, March 12, 2014

Автомашины болон орон байрны хулгай эрс ихэсчээ

Автомашины болон орон байрны хулгай эрс ихэсчээ

45 минутын өмнө

Нийслэлд энгийн өдрүүдэд 8-12 хулгайн гэмт хэрэг бүртгэгддэг байна. Гэтэл ойрын өдрүүдэд энэ тоо гурав дахин нэмэгдэж, хоногт 21-45 хулгайн дуудлага ирж байгааг цагдаагийнхан мэдээлэв. Халаасны хулгайн дуудлага энэ тоонд ороогүй бөгөөд ихэвчлэн автомашины эд анги дээрэмдэх, мөн орон байрны хулгай багтжээ.

Сүүлийн үед орон сууцны байрууд камержуулалттай болсноор автомашины эд ангийн хулгай багасаж байгаа хэдий ч камергүй, харуул хамгаалалтгүй ил зогсоолд байгаа машины гэрэл, дохио, толь, бүтээлэг алга болох нь ихэссээр л байгаа аж.

Мөн гэр хороололд айл ухах хэрэг хоногтоо 8-10 удаа гарч байна гэлээ. Иргэдэд нэг зүйлийг анхааруулахад хэрвээ гэр орноо эзэнгүй орхиж явах гэж байгаа бол цагдаагийн байгууллагад бүртгүүлвэл эргүүлийн цагдаа эзэнгүй байх хооронд нь хашаа хороог нь 2-3 удаа эргэж тойрдог болсон, үүнийг мэдэж байх хэрэгтэй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс санууллаа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment