Sunday, March 9, 2014

Автомашины өсөлтөд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

Автомашины өсөлтөд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

1 цаг 6 минутын өмнө

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлээс шат дараатай цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч Тээврийн хэрэгслийн механик өсөлтөөс хамаарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна гэж холбогдох байгууллагууд тайлбарладаг.

Тиймээс тээврийн хэрэгслийн механик өсөлтийг багасгах, хаврын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд одоо мөрдөж байгаа зохицуулалтаас гадна цаашид шинээр ямар зохицуулалт хийх талаар  "Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг"-ээс  3 дугаар сарын 3-наас эхлэн олон нийтээс цуврал санал асуулга явуулж байна.

Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд  "Автомашины механик өсөлтийг зохистой хэмжээнд барихын тулд ямар зохицуулалт шинээр хийх шаардлагтай гэж Та үзэж байна вэ?" гэсэн санал асуулгыг  явуулж байна. Нийслэлийн иргэн та санал асуулгад оролцохыг хүсвэл  НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn-ээр орж тус хуудсын доод хэсэгт байрлах асуултаас сонгон хариулт өгч болох юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment