Thursday, March 13, 2014

“Петрочайна”-д гарсан осол буюу галын дүгнэлт

"Петрочайна"-д гарсан осол буюу галын дүгнэлт

3 минутын өмнө

Дорнодын Матад суман дахь "Петрочайна Дачин Тамсаг" компанийн талбайд гал гарч, найман машин шатсан нь Монголын эдийн засагт гал гарлаа гэх хэвлэл мэдээллээр цацагдаж буй мессежийн дагуу "Галын дүгнэлт" хэмээх цуврал нийтлэл гарч эхэлсэнтэй зэрэгцэн гарсан нь олны анхаарлыг татаж байна.

Үнэхээр манай эдийн засаг түймэрт автсан лугаа адил болсон энэ цаг үед Хятадын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" компанийн хоёр ажилтан нас барж, найман машин шатсан явдал Дорнодын нутгаас хужаа нарыг гарах цаг болсон гэсэн дохиог өгсөн мэт санагдана.

Онцгой байдлын газрынхныг өч төчнөөн төсвийн хөрөнгө зарцуулан хэргийн газар дээр очиж ажиллах гэтэл тус компанийнхан "Өөрсдийн хүчээр түймрийг унтраана. Гадны хүн оруулахгүй" гэсэн тайлбар тавьжээ. Үүний цаана ямар нэгэн нууц зүйл агуулагдаж байх шиг санагдана.

Учир нь, хэдэн жилийн өмнөөс "Петрочайна Дачин Тамсаг" компанийнхан Хятадын нутаг руу газар доогуур ган хоолой нууцаар тавьж, үлэмж хэмжээний газрын тосыг татвараас гадуур зувчуулж байгаа гэсэн мэдээлэл олонтаа гарч байсан билээ. Нууцлах зүйл үгүй аваас "Петрочайна Дачин Тамсаг"-гийнхан чухам юуны учир онцгойгийнхныг дотогш оруулаагүй вэ гэх асуултыг нээлттэй хэвээр үлдээлээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment