Мэдээллийн аюулгүй байдлыг ОУ-ын стандартад нийцүүлжээ
1 цаг 12 минутын өмнө
Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь аливаа салбарын нэн тэргүүний зорилт, зайлшгүй шаардлага болсон энэ цаг үед Монгол Улсын банк санхүүгийн ертөнцөд нэгэн бахдам үйл явдал тохиожээ.Сүүлийн үед олон улсад хүндлэгдэх болсон "ХасБанк" мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 27001 стандартад банкны мэдээллийн технологийн дэд бүтцийг бүхэлд нь хамруулж, олон улсын стандартын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог улам бүр сайжруулах нь харилцагчийн тухайн банкинд итгэх явдал нэмэгдэж, банкны стратеги зорилтыг хангахад чухал ач холбогдолтой аж.
Уг стандартын шаардлагыг хангасан байдалд JAS-ANZ байгууллагаар итгэмжлэгдсэн AQC гэрчилгээжүүлэлтийн байгууллагаас ХасБанкинд аудит хийж стандартын шаардлага хангасан хэмээн дүгнэснээр ISO 27001 тогтолцооны гэрчилгээг олгожээ.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр банкны мэдээллийн технологийн дэд бүтцэд хамаарах мэдээллийн хөрөнгийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах тогтолцоо бий болж түүгээр дамжин харилцагчдад үзүүлж буй банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдал хангагдах юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Ч.Оюу
0 comments:
Post a Comment