Sunday, March 9, 2014

Зүгээр л үзэх хэрэгтэй...

Зүгээр л үзэх хэрэгтэй...

Өчигдөр 11 цаг 6 минут

Кино шүүмж: Зүү / Игла


Найруулагч: Рашид Нугманов
Зохиолч: Александр Баранов, Бахыт Килибаев
Продюссер: Олжабек Айтикенов
Зураглаач: Мурат Нугманов
Хөгжмийн зохиолч: Виктор Цой
Төрөл: Эмгэнэлт
Орон: ЗХУ
Он: 1988

Үзсэний дараа дотор нэг тийм хүнд оргиод, бодогдоод салж өгдөггүй кино байдаг даа.
1980-аад онд Улаанбаатар хотын төвд байрлалтай, тухайн үедээ л гайгүй кино гаргадаг байсан "Ленин клуб" гээч газар байж билээ. "Долоон самурай", "Бөхийн гайхамшиг", "ХХ зууны далайн дээрэмчид", "Профессионал" зэрэг кинонуудыг тэнд л анх үзэж, нүд тайлж байсан сан. Билет нь тэр болгон олдохгүй, жижигхэн умгар кассыг нь хүмүүс нураах шахдагсан. Кино үзэх гэж очсон хүмүүс дотор янз янзын л хүмүүс байх. Зарим нь киног үнэхээр сонирхдог, мэддэг, харин зарим нь моодноос хоцроогүй хүн гэдгээ харуулахын тулд тэнд очдог байлаа.

Мань мэтийн "жараахайнууд" бол ах нарыг дагаж савсаганах, олон дотор чухам юу болоод байгааг сайн ойлгохгүй бужигнах нь сайхан байсан хэрнээ ороод гэрэл унтарч КИНО гарч эхлэхэд л амьсгаагаа даран нэг ч үг дуугаралгүй шимтэн үздэгсэн.

Ингэж явсаар 1989 оны хавар болсон шиг санагдаж байна, "Ленин клуб"-т ямар кинотой вэ гэж найзаасаа асуухад "Игла гэсэн байх аа. Виктор Цойн тоглосон кино" гэж хариулахад нь сонсонгуутаа л би тийшээ очихоор шийдлээ. Учир нь, Орбит сувгаар баасан гарагийн үдэш бүр хүрдэг "Взгляд" нэвтрүүлгээр энэхүү дуучинг анх удаагаа харахад л "Аллюминиевые огурцы" хэмээн тэс хөндлөн үгтэй этгээд дуугаараа солонгос гаралтай тэр залуу намайг солиоруулах дөхөж байсан юм. Тиймээс түүний тоглосон кино гэхээр үзэхээр зүтгэх минь аргагүй биз.


"Игла"-гийн талаархи сэтгэгдлээ олон таван үгээр нуршихыг хүсээгүйг минь өршөөн хүлээн авна уу. Ийм КИНОНД тайлбар огт хэрэггүй.
Зүгээр л үзэх хэрэгтэй…
Эхний хэдэн минут нь хамгийн хэцүү.
Сайхан дуу.
Сайн кино.
Урьд нь ойлгодоггүй байсан дууны үг тайлагдана.
Утга бүхнийг эвдэнэ, нураана. Маш хэцүү. Чиний таамаглал, эргэцүүлэл юу ч биш. Яагаад гэвэл утга байхгүй.
Хүнд кино. ЭГЭЛ БИШ!!!


Гол баатар ирээд буцахдаа мөнхөд гэрэлтэх зам татуулан одно. Сонин хүн. Тод мөр.
Уйлах хэрэгтэй. Чамайг зовоож байсан, зовоож байгаа зүйл үгүй болно. Харамсалтай.
Цой үхсэн. Эргүүлж ирүүлмээр байна.
Дотор нэг тийм хэцүү…
Сайн кино.
Юу ч битгий ярь. Эх сурвалж www.wikimon.mn

Дуугаа хурааж, мэхийсэн Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий

0 comments:

Post a Comment