Гоёл чимэглэл муухай хувцасыг ч гойд харагдуулдаг
Өчигдөр 11 цаг 58 минут
Бидний сайн мэдэх Сваровски, Тиффани, Ланвин гэгчлэн алдартай брэндүүд загварын болон бүсгүйчүүдийн сонголтыг байлдан дагуулж чадсан болохоор л муухан хувцаснаас илүүд үзэгдэж иржээ. Ийм ч учраас жил бүрийн хувцаслалтын өнгө төрхийн хажуугаар гоёл чимэглэлийн цаг агаарыг мөн тооцоолдог болсон. 2014 оны хувьд ямар гоёл чимэглэл моданд орох болон гоёл чимэглэлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэ төрлийн дизайнеруудын зөвлөж байгаагаар хэмжээний хувьд жижиг, том аксессуар бүгд гоёлд багтах гэнэ. Харин энэ салбарын томоохон компаниуд Stella McCartney, Hermиs, Michael Kors, Balenciaga болон Lanvin хавар, зуны гоёл чимэглэлд минимализм загварыг санал болгож байна. Энэхүү загварт материалыг чухалчлан авч үзжээ. Пластмасс буюу резинэн тусгаарлагчаар хийсэн тунгалаг бугуйвч, металл хүзүүний зүүлт, гарын таван хуруунд нэгэн зэрэг зүүдэг бөгж гэгчлэн энэ загваруудыг тоочоод баршгүй олон төрлөөр гаргах боломжтой гэнэ.
Бидний өмнө нь хэрэглэж байснаас тэс өөр хэлбэр загварын, овор хэмжээ том гоёлууд энэ жилийн хувьд нийтлэг сонголт байх болно гэсэн таамаглал биеллээ олж томоохон шар өнгөтэй болон шармал гинжин зүүлт бугуйвчны борлуулалт мөн ихсэж байгаа аж. Бүх хувцастай зохицох алтлаг болон мөнгөлөг өнгийн сонин содон хэлбэр бүхий хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг энэ жилийн гоёл чимэглэлийн ерөнхий чиг хандлага байх төлөвтэй байгааг дэлхийн загварын чиглэлээр ажилладаг томоохон хэвлэлүүд онцолсон байна. Мөн одоогоос 10 гаруй жилийн өмнө моданд орж байсан төрөл бүрийн шигтгээтэй унжлагатай ээмэгнүүд 2014 онд илүү голлох үүрэгтэй байгаа аж. Иймд зарим загварын агентлагууд ийм ээмгийг тренд болгон ашиглаад эхэлсэн байна. Ийм ээмэгтэй гар аргаар хийсэн хүзүүний том цэцэгтэй зүүлт гэгчлэн олон зүйлийг хослуулж болох аж.
Мэдээж ийм чиглэлийн гоёлууд эрэлт ихтэй байна гэдгийг мэдсэн бол харин брэнд, чанар, өнгөний хувьд таны сонголтод үлдэнэ гэсэн үг. Угаасаа гоёл чимэглэл тоочоод баршгүй олон нэр төрөл байхаас гадна давтагдашгүй байдлаар маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа юм. Мөн үүний хажуугаар үнэт эдлэл сонирхон цуглуулдаг, сонирхдог олны танил хүмүүс, Холливудын одод өөрсдийн гэсэн загварыг гаргаж, загварын томоохон ордонуудтай хамтран үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. Эдгээр загварууд одоогоор танилцуулагдаж амжаагүй. Тэдний санаа бас өвөрмөц байдаг гэдгийг энд мартаж болохгүй. Хамгийн гол нь бүсгүй та өөрт зохиогүй гоёл чимэглэл зүүж гинжтэй нохой шиг харагдах гэсний хэрэггүй. Жишээ нь, бүгд гоё гэж бодсон бүхнээ зүүсэн эмэгтэй хэзээ ч мэдрэмжтэй, бас төгс сайхан харагддагүй. Том ээмэг сонгосон бол хүзүүний зүүлт зүүхгүй, эсвэл эсрэгээрээ том зүүлттэй бол жижиг ээмэг сонгох гэх мэтчилэнгээр хуваарилалтын хувьд тааруулах, мөн өмссөн хувцастайгаа зохилдуулах нь гоёл чимэглэл сонгох, хэрэглэх гол зарчим гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.


2. Үслэг цүнх. Энэ төрлийн цүнх нь ихэвчлэн гоёлын журмаар ашиглагдах бөгөөд заавал амьтны арьс байх шаардлагагүй гэдгийг загварынхан онцолжээ. Ийм цүнх таныг дэгжин, анхаарал татам харагдуулах болно.
3. Сүлбээрэн зүү. Энэ гоёлыг хүн бүр сонгож хэрэглэхгүй ч маш өвөрмөц харагдуулах болно. Сүлбээрэн зүүг төрөл бүрийн шигтгээ чулуугаар чимэглэж хийсэн ээмэг, энгэрийн зүүлт, цүнхний гоёо гэгчлэн энэ жил төрөл бүрээр ашиглаж болно. Ер нь сүлбээрэн зүүн хэлбэртэй зүүлтнүүд моданд орсоор л байсан бөгөөд энэ жилийн хувьд ийм төрлийн ээмэгний загвар илүү эрэлттэй байх төлөвтэй байгаа юм.
4. Цаг, утасны гэр. Хүн бүр iPad эсвэл төрөл бүрийн ганган чамин гар утсаар гангардаг болсон энэ цагт загварынхан тэдний хэрэглээний гоёлыг мартсангүй. Тэгвэл цагны оосор болон утасны гэр, падны гэр зэргийг хослуулах гайхалтай шийдэл газар авч байна. Тэр дундаа хувцасны салбарт ноёлсоор ирсэн амьтны арьсны хээ нь энэ чиглэлд илүү байлдан дагуулж байгаа юм. Тахь, ирвэс, барын арьсны хээтэй оосортой цаг, ай пад, утасны гэр 2014 оны гоёл чимэглэлийн салшгүй нэг хэсэг байх аж.
5. Сүлжмэл зүүлт, бугуйвч. Төмөр, металл материалтай боловч хүний нүдээр харахад сүлжиж хийсэн мэт хүзүүний зүүлт, бугуйвч гоёл чимэглэлд дуртай хүмүүсийн сонгоход илүүдэхгүй зүйлүүдийн нэг. Тэр дундаа металл өнгө 2014 онд давамгай байдлыг эзэлж байгааг бүү мартаарай.
Эх сурвалж:
Эх сурвалж www.wikimon.mn
Бэлтгэсэн Г.Тэгшжаргал
0 comments:
Post a Comment