Monday, March 10, 2014

Дайн болвол оюутнууд салаа ахлан оролцоно

Дайн болвол оюутнууд салаа ахлан оролцоно

22 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу  энэ оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газрын 40 дүгээр тогтоол гарч "Оюутан-цэрэг" хөтөлбөр батлагдсан. Тэгвэл өнөөдөр тус хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын болон БШУ-ы сайдын хамтарсан тушаал гарч "Оюутан цэрэг" хөтөлбөр 04-р сараас эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон байна. Хөтөлбөрт их, дээд сургуулийн бакалаврын ангийн эрэгтэй, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн оюутныг сайн дурын үндсэн дээр элсүүлэх болзолтой.

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөг төлсний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж бүртгүүлээд цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн бэлтгэл хийх юм. Цэргийн тусгай бэлтгэлийн төвд байх үедээ хугацаат цэргийн алба хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаанд мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмших боломжтой юм. Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болох юм байна. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын хувьд цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэгдэх бөгөөд хэрэгцээтэй үед салаа ахалж үйл ажиллагаанд оролцох чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэнэ гэсэн үг. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment