Monday, March 10, 2014

Оюутан, сурагчдыг гадаад руу зуучилдаг төвүүд ямар ч зөвшөөрөлгүй

Оюутан, сурагчдыг гадаад руу зуучилдаг төвүүд ямар ч зөвшөөрөлгүй

25 минутын өмнө

Гадаадын улс, орнуудад оюутан, сурагчдыг явуулах үйлчилгээ үзүүлдэг 150 гаруй сургалтын төвүүд бүгд зөвшөөрөлгүй гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас анхааруулав. Эдгээр төвүүд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу заавал зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Тэгвэл эдгээр төвүүд хууль дүрмийг уландаа гишгэж, зөвхөн ашиг олохын төлөө ажиллаж байгаа гэнэ. Иймд дээрхи газраас эдгээр төвүүдэд шалгалт хийж эхэлсэн байна.

Тус газарт саяхан хөрөнгө мөнгөөрөө хохирсон гэх нэгэн оюутан гомдол гаргажээ. Түүнийг Малайз Улсад очтол "Манай хичээл эхлэх болоогүй" гээд чамгүй хүлээлгэсэн гэнэ. Тэгсэн зуучлалын үйлчилгээ үзүүлсэн газар төлбөрийг нь авсан мөртлөө цаад газраа өгөөгүй байжээ. Иймэрхүү зөрчлүүд олон байгаа учраас сонирхсон иргэд зуучлуулах газраа сайтар судлах шаардлагатай байгааг анхааруулав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment