Wednesday, March 12, 2014

Женнифер Лопес нөхөрт гарахыг яарахгүй

Женнифер Лопес нөхөрт гарахыг яарахгүй

43 минутын өмнө

Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопес нөхөрт гарахыг яарахгүй байна. Гурван ч удаа нөхөрт гарсан 44 настай од бүсгүй өөрийн өнөөгийн хайрт Каспер Смарттай харилцаагаа албан ёсных болгохоор яарахгүй байгаа гэнэ. Тэд 2011 оноос хойш үерхэж байгаа ч ойрын үед дуучин эмэгтэй хуримлах бодолгүй байгаа гэдгээ өгүүлэв.

Энэ талаар Лопес "Өмнө нь миний хувьд хайр дурлал мөнхийн юм шиг санагддаг байсан. Би энэ үлгэрт итгэхийг үнэхээр хүсдэг байлаа. Одоо бол би гэрлэхийг яарахгүй. Би үлгэрт дэндүү удаан итгэж явсан. Харин одоо бол бодит байдал огт өөр байдаг гэдгийг мэднэ. Үнэн хэрэг дээрээ аз жаргалтай болох олон арга байдаг. Гэрлэлт бол ердөө тэдний нэг нь" гэж ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment