Wednesday, March 12, 2014

Дуучин П.Жимсээ, Ч.Алтантүлхүүр нар дайн дэгдээв

Дуучин П.Жимсээ, Ч.Алтантүлхүүр нар дайн дэгдээв

1 цаг 19 минутын өмнө

Нийтийн дуучид борооны дараахь мөөг шиг олширч байна хэмээн хүмүүс ихэд шүүмжилдэг болсон. Нэг талаар соёл, урлагийн сал­барын хөгжил, өрсөлдөөн нэ­мэг­дэх сайн талтай энэ ту­лаанд мэргэжлийн дуучид нь аргагүй ялгарч, ялж гардаг нь нууц биш.
   
Тэгвэл 2007 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг мөр зэрэгцэн төгссөн найзууд болох дуучин П.Жимсээ, Ч.Алтантүлхүүр нар сүүлийн үед уран бүтээлээрээ илт өрсөлдөх болсныг ур­лагийн­­хан хоорондоо ярих болов. Учир нь, Ч.Алтантүлхүүрээс арай тү­рүүлж уран бүтээл хийж эхэлснээ­рээ П.Жимсээ нь өөрий­гөө ихэд санаж, нэгэн телевизийн бичлэгийн үеэр Ч.Алтантүлхүүртээ агсам тавьж, өөрийгөө бусдаас дээ­гүүрт өргөмжилж орхижээ. "Таван эрдэнэ" гэдэг дууг дахин амьдруулж дуулсан П.Жимсээгийн энэ үйлдлийн цаана атаархал нуугдаж байсан уу гэлтэй. Учир нь, дуучин Ч.Алтантүлхүүр өд­гөө "Мал­чин түмний дууч" хэмээх өргөмжлөлийг хүртэж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн сэдэвтэй цомог гарган, малчин түмний амандаа байнга шахам аялагддаг дуунуудаар "Таван эрдэнийн орон" нэртэй хос цомгийг гаргаж, энэ цомгийн танилцуулга болгон Сар шинийн кино концертыг олон түмэнд хүргэсэн билээ.
   
Тэр дунд мэдээж малчдын хавар цагт зайлшгүй дуул­даг "Таван эрдэнэ" дууг хөгжмийн тэс өөр найруулгаар Ч.Алтантүлхүүр дуулсанд П.Жимсээ­гийн эгдүүцэл хүрсэн бололтой. Урлагийнхан "Ч.Алтантүлхүүрийн дуулсан хувилбар жинхэнэ эзнээ олсон мэт сонсогдож байна" гэсэн магтаалаас үүдэлтэй энэ маргаан явсаар өдгөө Ч.Алтантүлхүүрийн хоёр жилийн өмнө дуулсан "Түмэн сүрэг" дууг П.Жимсээ дахин дуулжээ. Ийнхүү нэг ангийн хоёр дуучин бүсгүй хоорондоо уран бүтээлээрээ өрсөлдөж эхлэв бололтой. Дуурийн театрт мэргэжлээрээ таван жил ажилласан Ч.Алтантүлхүүр, чөлөөт уран бүтээлч нэрийн дор уран бүтээлээ туурвисан П.Жимсээ нарын аль нэг нь ялагчаар тодрохгүй ч аль дууг хэн, яаж дуулсанаар нь үзэгч түмэн өөр өөрийнхөөрөө хүлээж авах биз ээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment