Thursday, March 13, 2014

Селена Гомесын ээж, аав Биберт дургүй

Селена Гомесын ээж, аав Биберт дургүй

54 минутын өмнө

Нэрт залуу дуучин Селена Гомесын эцэг, эх нь охиноо өмнөх найз залуу асан Жастин Бибертэй нь дахиж нэгдүүлэхгүйн төлөө байгаа гэнэ. 21 настай дуучин бүсгүй болон Канадын шуугиан таригч дуучин залуу нарын харилцаа өдгөө тодорхойгүй байдалд байгаа юм. Хэд хоногийн өмнө тэд Техас мужид тун ч романтик байдалд оройн зоог барьсан билээ.

Тэгвэл Селенагийн ээж Мэнди, түүний хойд эцэг Брайан нар тэдний харилцааг эсэргүүцэж байгаа аж. Биберээс болж Селена бүсгүй тусгай хордлого тайлах эмнэлэгт хоёр долоон хоногийг өнгөрүүлж байсан билээ.

Мөн Бибер үе үе сахилгагүйтэж, хуулийнхантай сөргөөцөлддөг тул тэд түүнд дургүй аж. Гэхдээ л Гомесын эцэг, эх хүчин мөхөсдөж байгаа юм. Учир нь, Селена, Бибер нар насанд хүрсэн тул эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргах эрхтэй болсон гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment