Мишель Платини оросуудыг өмөөрөв
17 минутын өмнө
Европын Хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини Крымд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас ОХУ-ын үндэсний шигшээ багийг гурван сарын дараа Бразил улсад зохиогдох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байх гэсэн санаачлага гаргасан Америкийн Бүгд найрамдах намын гишүүн сенаторуудын эсрэг үг хэлжээ."11 тоглогчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яагаад оролцохыг нь хориглох гээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Тамирчид үүнд ямар буруутай юм бэ? Тэрний оронд та нар Элчин сайдын яамыг нь хаачихгүй юу. Яам нь одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа биз дээ?" хэмээн Платини гайхжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment