Женнифер Энистон Жизель Бюндхеныг хүсэмжилдэг
1 цаг 58 минутын өмнө
Холливудын жүжигчин Женнифер Энистон хэдийгээр өөрийн гэсэн шүтэн бишрэгчдийн бүхэл бүтэн армитай ч топ модель Жизель Бюндхен шиг гоё сайхан биетэй болохыг мөрөөддөг гэнэ. Дэлгэцийн 44 настай од бүсгүй үгүй ядаж л 24 цагийн туршид тийм биетэй болохыг мөрөөддөг байна. Мөн Энистон домогт уулын цаначин Линдси Вонн шиг спортын чадвартай болохыг хүсдэг аж.Энистон саяхан өгсөн ярилцлагадаа "Би Линдси Вонн шиг цанаар галзуу хурдалж сурмаар байна. Мэдээж, Бюндхен шиг гоё сайхан биетэй болохыг хүснэ. Яагаад гэж үү? Яагаад болохгүй гэж?" хэмээн ярьжээ. Түүнчлэн тэрбээр Инстаграмыг огт ашигладаггүй гэдгээ хэлсэн бөгөөд хүмүүс яах гэж өөрийгөө цаг тутамд авч, гэрэл зургаа интернэтэд байршуулдгийг ойлгодоггүй гэдгээ мэдэгдэв. Мөн Женнифер гоёмсог дуу эгшиглэж байтал хүмүүс дагаж дуулахыг огт тэсвэрлэдэггүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment