Tuesday, March 11, 2014

Дрю Бэрримор сүйт бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөв

Дрю Бэрримор сүйт бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөв

1 цаг 53 минутын өмнө

Нэрт жүжигчин, сайн ээж Дрю Бэрримор нүүрний оо энгэсгээр наадах дуртай нэгэн. Тиймээс тэрбээр өөрийн гэсэн Flower Beauty гэсэн нэртэй гоо сайхны шугамыг бий болгосон билээ. Мөн Дрю өөрийн шүтэн бишрэгчидтэй гоо сайхны нууцаасаа хуваалцах дуртай юм. Саяхан тэрбээр сүйт бүсгүйчүүдийн гадаад үзэмжинд анхаарлаа хандуулсан байна.

"Хуримын өдрөө хэтэрхий их будаж болохгүй шүү. Энэ өдөр хамгийн чухал, урт удаан үргэлжилдэг тул дэндүү их будвал засаж болохгүй алдаа болж мэднэ. Хуримын өдрөө өөрөөрөө байх нь зүйтэй. Хэтэрхий гялгар харагдах гээд хэрэггүй. Энэ өдөр та яг байгаагаа гоё сайхан харагдуулах хэрэгтэй юм. Хүүхнүүд хуримандаа зориулж үснийхээ өнгийг өөрчлөхийг хүсдэг билээ. Тэгвэл энэ өдөр элдэв туршилт хийхэд зориулагдсан өдөр биш" хэмээн Бэрримор зөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment