Месси дээд амжилт тогтоов
17 минутын өмнө
Аваргуудын лигийн наймны нэгийн шигшээд Испанийн "Барселона", Английн "Манчестер Сити" багууд тулгарсан билээ. Эхний тоглолт Англид болоход каталончууд 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Тэгвэл Испанид болсон хариу тоглолтод талбайн эзэн "Барса" 2:1-ээр ялсан байна.Энэ тоглолтод гоол хийснээр "Барселона"-гийн довтлогч Лионель Месси Аваргуудын лигт нэг багийн өмнөөс тоглон хамгийн олон гоол оруулсан дээд амжилтыг тогтоожээ. Аргентин залуу аваргуудын лигт 67 гоол оруулаад байгаа нь "Реал"-ын довтлогч асан Раулиас нэг бөмбөг илүү болсон гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment