Monday, March 10, 2014

Үрчлээний эсрэг тариа нүд сохлох аюултай

Үрчлээний эсрэг тариа нүд сохлох аюултай

29 минутын өмнө

Америкийн нүдний эмч нар нүд болон духны орчимд арьсан доогуур үрчлээ алга болгох үйлчилгээтэй элдэв тарилгыг тариулбал нүдний торлог гоожиж, улмаар сохрох аюултай хэмээн анхааруулав. Одоогоор тус улсад ийм тариа тариулсан гурван хүн бүрмөсөн сохорчээ.

Өөх, коллаген, гиалурын хүчил, бусад шахмал тос хэлбэртэй тариануудыг нүүрний арьсан доогуур тарих нь өнөөдөр гоо сайхны салонд түгээмэл хэрэглэгддэг зүйл болсон билээ. Тэдгээрийг тариулснаар үрчлээс алга болж, арьс гөлгөр болдог. Гэхдээ дийлэнх тохиолдолд тариа хийлгэсэн газар орчимд хөхрөх юм уу улайж хавдах явдал гараад өнгөрдөг юм.

Нүдний орчимд тариа хийлгэвэл ботокс ойролцоо байх жижиг судаснуудыг гэмтээн тэдгээрээр дамжин нүдний торлогийн гол артерийн судас руу хүрч цусан хангамжийг нь бөглөдөг байна. Нүдний торлогийн гол судас бөглөрвөл хараа огцом мууддаг бөгөөд бүрмөсөн сохрох аюул арван хувьтай байдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment