Monday, March 10, 2014

Нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтэрнэ

Нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтэрнэ

30 минутын өмнө

Хотын нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ буюу бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэхийг дэмжин ажиллахыг Засгийн газраас шийдвэрлэжээ. Цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд шаардлагатай 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргахаар болов.

Гүйцэтгэл ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцах бол энэ төслийн техник шийдэл, программ хангамжийн найдвартай, хэвийн ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хяналт тавих юм. Гүйцэтгэл ажлыг "Слайд" ХХК-ийн ажилтнууд хийх гэнэ.
 
Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон хувийн эзэмшлийн 24 компанийн 900 гаруй  том, 700 гаруй жижиг оврын автобус үйлчилгээнд явж байгаа аж. Голчлон ахмад настан, оюутан, цагдаагийн алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг тэдгээрийн зардалд зориулж жил бүр Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог байна. Уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогджээ.

Цахим төлбөрийн системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгааг хянах боломжтой болох юм. Автобусны байршил, цагийн хуваарийг иргэдэд гар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэж, бэлэн бусаар төлбөрөө төлөх зэрэг хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ бий болох гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment