Wednesday, March 12, 2014

Хурандаа нар авьяасаа ”шалгууллаа”

Хурандаа нар авьяасаа "шалгууллаа"

1 цаг 19 минутын өмнө

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан ЦДБЭЧ-аас Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хурандаа цолтнуудын оролцсон "Чандмань өлзийт аялгуу" тоглолтыг зохион байгуулжээ.

Энэхүү тоглолтод  Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, Монгол улсын далай даян аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяр, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Р.Даваадорж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, спортын мастер, СТА, хурандаа Ж.Мөнхбаяр, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Х.Батсүх, ЗХ-ний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн нарын 20 гаруй хурандаа оролцож, ая дуугаа өргөж, хөгжимдөж, бүжиглэж, нэгэн оройг өнгөрөөлөө.

Авьяаслаг хурандаа нар танхимд суугаа ээж, гэргий нартаа хүндэтгэл үзүүлж, сүүн цагаан хадаг, баглаа цэцгийн хамт гардуулсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment