Monday, March 17, 2014

Хамгийн хөөрхөн хөлбөмбөгч бүсгүй

Хамгийн хөөрхөн хөлбөмбөгч бүсгүй

34 минутын өмнө

Хөлбөмбөг тоглодог хөөрхөн хүүхнүүд байдаггүй хэмээн ярилцдаг билээ. Тэгвэл Америкийн хөлбөмбөгчин Алекс Морганыг хараад энэ нь худлаа юм гэдгийг ойлгох боломжтой. Тэрбээр хөлбөмбөгт шууд ирээгүй юм. Багадаа энэ бүсгүй сагсан бөмбөг, унадаг дугуй, серфинг, хоккей зэргээр хичээллэж байгаад эцэст нь хөлбөмбөгийг тууштай сонирхжээ.


2008 онд түүнийг АНУ-ын Залуучуудын шигшээ багт урьсан бөгөөд өөрийн оролцсон анхны томоохон тэмцээн болох Дэлхийн залуучуудын аваргад хүч үзэн Алекс багийнхаа хамтаар ялалт байгуулсан билээ. Тэр ч бүү хэл, Морган бүсгүй шигшээ тоглолтод ялалтын гоолыг хийсэн байна. Дараа нь Алекс үндэсний шигшээдээ багтан "Жижигхэн морь" гэдэг хочийг хүртжээ.


Алекс бүсгүй "Барселона", "Манчестер Юнайтэд" багуудыг шүтдэг бөгөөд тэрбээр үе үе Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Үндэсний хоккейн лигийн тоглолтуудыг үздэг гэнэ. Түүний найз нөхдийн дотор Кобе Брайант, Леброн Жэймс зэрэг одууд бий. 2012 онд энэ бүсгүй үндэсний шигшээ багтайгаа Лондонгийн олимпийн аварга болсон төдийгүй оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ. Спортын сэтгүүлчдийн үзэж байгаагаар Алекс бүсгүй мэргэжлийн хөлбөмбөгт тоглодог хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй юм.


Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment