Саймон Коуэлл хөөгдөв
45 минутын өмнө
54 настай британи эр Саймон Коуэлл телевизийн супер од билээ. Өөрийн эх оронд тэрбээр байнга л дэлхийн хамгийн нэр нөлөөтэй 50 хүний тоонд багтдаг юм. Тэгвэл саяхны нэг өдөр Саймон хилийн чанадад түүнийг хүмүүс тийм ч сайн мэддэггүй гэдгийг ойлгов. Коуэлл бол "Britain's Got Talent", "Pop Idol", "American Idol", "The X-Factor UK", "The X-Factor USA" зэрэг олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийг хөтлөн шүүдэг юм.


Хэд хоногийн өмнө Саймон өөрийн найз бүсгүй Лорен Силвермэн болон дөнгөж төрсөн хүү Эрикийнхээ хамтаар Майамигийн наранд шарлагын газар очжээ. Тэдэнтэй Йоркширын терьер үүлдрийн хоёр нохой нь хамт явав. Гэвч удалгүй тэдний амралтыг нэгэн цагдаа бусниулсан гэнэ. "Нохой энд байх нь хориотой" хэмээн цагдаа эр шаардлага тавьсан байна. Саймон алдартай, баян хүмүүсийн адилаар сөргөөцөлдөж эхэлсэн ч "Та энэ газрыг яаралтай орхиж гарна уу" гэсэн тушаалыг сонсчээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment