Tuesday, March 11, 2014

Ц.Анандбазар, прокурор Б.Бат-Орших нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчжээ

Ц.Анандбазар, прокурор Б.Бат-Орших нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчжээ

1 цаг 9 минутын өмнө

Иргэн Д.Чинзориг "Сод монгол групп"-ын ерөнхийлөгч Ц.Анандбазарт залилуулсан гэж олон нийтэд мэдээлж байгаа. Ц.Анандбазар нь "Сод Монгол групп" гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газарт очиж Д.Чинзориг захиралтай "Сод Монгол" ХХК-ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авсан аж. Мөн "Эрэл" ХК-иас 50 сая, "Багануур" ХК-иас 40 сая төгрөгийг компанийн ижил нэр ашиглан залилж авсан байдаг гэнэ. "Сод Монгол групп" "Сод Монгол" ХХК-д нийт 272 сая төгрөгийн өртэй болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ талаар түүний хуулийн зөвлөх Ж.Галт дараахь тайлбарыг хийж байна.

Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт:
Прокурорын хуулийн дагуу прокурор босоо удирдлагатай байгууллага юм. Тийм учраас анхан болон дунд шатны прокурорт асуудлыг хуулийн хүрээнд явуулах чин эрмэлзэлтэй прокурорууд олон бий. Гэтэл дээд шатны удирдлагууд нь хэргийг дундаас нь таслан татаж авах, харьяаллыг зөрчин өөр дээрээ татан авч эсвэл "Тийм шийдвэр гарга, хэргийг хэрэгсэхгүй болго" гэсэн үүрэг даалгавар өгдөг тохиолдол цөөнгүй байна. Нийслэлийн прокурор байсан Ш.Сүхбат өөрийнхөө албан тоотоор энэ хэрэг дээр шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дахин шалгах шаардлагатай байна гэж прокурорын даалгавар бичүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ тухай мэдэгдлийг 2010 оны 10 дугаар сарын 25-нд мэдэгдэх хуудсаар өгсөн байдаг. Шинээр үүсэн нөхцөл байдлын дагуу иргэн Д.Чинзориг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.2 буюу шүүх прокурорын албан тушаалтны буруутай үйл ажилллагаанаас болж хохирсон гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Гэвч энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхлэнгүүт тухайн үед Улсын ерөнхий прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татаж аваад 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 02 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Энэ нь хэргийн харьяаллыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг.

Ямар ашиг сонирхлын зөрчил байсныг мэдэхгүй юм. Тэгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.1 буюу гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хянан шалгаад шалгах үндэслэл байхгүй гэж үзээд хэргийг шалгах үйл ажиллагааг зогсоосон билээ. Ингэхдээ 357.1.1 буюу шүүх, прокурорын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэсэн үндэслэлийг ор тас авч хаяад өөрөөр хэлбэл, гаргасан үндэслэлээс өөр үндэслэлээр хэрэг шалгах үйл ажиллагааг зогсоосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359.2-т энэ хуулийн 357 дугаар зүйлд дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг шалгах эрхийг үүсгэх тухай тогтоол гаргаж, уг байдлыг мөрдөн шалгах, эсхүл энэ талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгнө" гэсэн байдаг.

Хуулийн энэ заалтыг зөрчиж албан тушаалаа урвуулан ашигласан. Босоо удирдлага нэрээр прокурорын өндөр албан тушаалтангууд шийдэх хэргээ шийдвэрлээд эсвэл хэргээ хянан шалгаад явж байгаа мөрдөн байцаагчийг амралтад нь явуулаад хавтаст хэргийг нь өөр дээрээ шилжүүлж хэрэгсэхгүй болгох ажил газар авлаа. Ш.Сүхбат мөрдөн ажиллагааг эхлүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдсан байгаа. Гэтэл түүний албан тушаалд Б.Бат-Орших өөрөө сууж байгаа. Одоогоор энэ хэргийг дахиж сэргээн шалгуулах хүсэлтэй өргөдлөө өгчихөөд байна гэв.

Тэд одоо Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтыг хүлээж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment