Wednesday, April 23, 2014

Гуардиола “Сантьяго Бернабеу”-д анх удаагаа хожигдов

Гуардиола "Сантьяго Бернабеу"-д анх удаагаа хожигдов

34 минутын өмнө

Өчигдөр орой Испанийн хөлбөмбөгийн "Реал" баг Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод "Бавария"-г 1:0-ийн харьцаатайгаар буулган авчээ.

Ийнхүү Мюнхэн хотын багийн ахлах дасгалжуулагч Хосеп Гуардиола дасгалжуулагч болсноосоо хойш анх удаагаа "Реал"-ын цэнгэлдэх хүрээлэн болох "Сантьяго Бернабеу"-д ялагдал хүлээсэн аж.

Өчигдрийн тоглолт Гуардиолагийн хувьд дасгалжуулагчийн хувиар "Сантьяго Бернабеу"-д тоглосон найм дахь тоглолт болов. Өмнө нь тэрбээр "Барселона" багтай энд таван удаа ялалт байгуулж, хоёр удаа хайнцаж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment