Wednesday, April 23, 2014

Пэлтроу, Блум нарыг Энистон нийлүүлнэ

Пэлтроу, Блум нарыг Энистон нийлүүлнэ

Өнөөдөр 12 цаг 46 минут

Жүжигчин Женнифер Энистон өөрийн найз Гвинет Пэлтроуг Орландо Блумтай нийлүүлэхээр шийджээ. Саяхан жүжигчин Гвинет Пэлтроу 10 жил гэр бүлийн харилцаатай байсан Крис Мартинаас салж байгаа нь тодорхой болсон билээ. Иймээс Женнифер Энистон найзыгаа хүнд байдалд орхихгүй байхаар шийдэн, түүнд шинэ найз залуу олж өгөхөөр зорьжээ.

Зарим нэг эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пэлтроу бүсгүй найздаа өөрт нь Орландо Блум таалагддаг хэмээн ярьж байсан гэнэ. Тиймээс Энистон үдэшлэг зохион байгуулаад, түүндээ Пэлтроу, Блум нарыг урихаар шийдсэн аж. Женнифер тэднийг нийлүүлэхийг хүссэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment