Wednesday, April 23, 2014

Паттинсон Кэти Перригийн найзтай үерхэв

Паттинсон Кэти Перригийн найзтай үерхэв

57 минутын өмнө

Холливудын жүжигчин, "Бүрэнхий" болон "Космополис" кинонуудын од Роберт Паттинсон шинэ харилцаа үүсгэж байгаа бололтой. Энэ удаа гоонь эрийн сонгосон бүсгүй бол дуучин, жүжигчин биш юм. Тэр эмэгтэй бол дуучин Кэти Перригийн найз Клео Уэйд хэмээх стилист бүсгүй гэнэ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Коачелла хөгжмийн их наадмын үеэр тэр хоёр хамтдаа цагийг их зугаатай өнгөрүүлжээ. Тэд нэг нэгэндээ таалагдсан тул харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна.

Үүний өмнөхөн хэрэгт дурлагчид Паттинсоныг Кэти Перритэй дотноссон гэж өгүүлж байсан юм. Учир нь, тэд байн байн хамтдаа үзэгдэж байсан билээ. Тэгвэл одоо бүх зүйл тодорхой болов. 29 настай дуучин бүсгүй энэ талаар "Тэр зүгээр л миний найз. Би түүний эгч шиг нь байдаг хүн дээ. Хамтдаа ярьж хөөрч, зугаалдаг юм. Нэг өдөр би түүнд "Роберт, би чамтай нэг хөнжилд ороогүйдээ л баярлаж явна" хэмээн хэлсэн. Энэ бол үнэн шүү" гэж ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment