Friday, July 25, 2014

Заан хамгийн үнэрч амьтан

Заан хамгийн үнэрч амьтан

34 минутын өмнө

Судлаачид амьтдын дотроос хамгийн сайн үнэрлэдэг амьтныг тодруулсан байна. Тэр амьтан бол Африкийн заан. Заанд үнэрлэх үйл явцад оролцдог 2000 орчим ген байдаг гэнэ. Энэ нь гэрийн тэжээвэр нохойныхоос хоёр дахин их, хүнийхээс тав дахин их гэсэн үг юм. Өмнөх дээд амжилтын эзэн бол харх билээ. Харханд үнэрлэх үйл явцад оролцдог 1200 орчим ген байдаг аж.


Судалгааны ажлыг явуулсан Токиогийн их сургуулийн эрдэмтэн Ёшихито Ниимура "Заанд яагаад ийм их үнэрлэх ген байдгийг бид мэдэхгүй юм. Африкийн заан хараа муутай учраас орчиндоо маш сайн дасан зохицож, хөдөлгөөнд оролцох ёстой билээ" гэж өгүүлэв. Зааны хошуу гарын үүрэг гүйцэтгэж, хоол унд, бусад эд зүйлийг барьж авдаг билээ.

Гэхдээ эрдэмтэд судалгааг маш хязгаарлагдмал хүрээнд явуулсан учраас Азийн заан Африкийн зааны тогтоосон амжилтыг эвдэж магадгүй хэмээн тайлбарлав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment