Friday, July 25, 2014

Тав хоногийн дотор 18 иргэн усанд эрсэджээ

Тав хоногийн дотор 18 иргэн усанд эрсэджээ

Өнөөдөр 16 цаг 33 минут

Ерөө голд эндсэн иргэдийг хайх ажиллагаа зогсоогүй байгааг холбогдох газраас хэлж байна. Усанд ор мөргүй алга болсон найман хүнийг эрэн сурвалжилж, эрж хайж байсан бол гурван хүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрж хайх ажиллагааг зогсоожээ. Баяр наадам тэмдэглэж, улс даяар амралт зугаалгын байдалтай байгаа энэ үед тавхан хоногийн дотор 18 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээллийг ЦЕГ-аас өгч байна.

Ийм учраас үерлэсэн Туул голын дагуу Онцгой байдал, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан завьтай эргүүлийг хүртэл ажиллуулж эхлээд байгаа билээ. Голд амиа алдсан 18 иргэний дийлэнх нь эрчүүд, тэр дундаа 18-20 насны залуучууд байжээ. Мөн хоёр ой гарантай хүүхэд голын усанд урсаж амь насаа алдсан байна. Иймд хөдөөгийн эмэгтэйчүүдийг голын эрэг дагуу хувцас угааж, усанд явахдаа хүүхдээ авч явахгүй байхыг, мөн амралт зугаалгаар гол устай газар яваа иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газар болон, Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment