Monday, July 28, 2014

Шарлиз Терон, Шон Пенн нар сүй тавиагүй

Шарлиз Терон, Шон Пенн нар сүй тавиагүй

Өчигдөр 14 цаг 9 минут

Дэндүү дотно харилцаатай болж, зун дуусахаас өмнө хуримлах хүсэлтэй байгаа ч Холливудын жүжигчин Шарлиз Терон, Шон Пенн нар сүй тавиагүй байна.

Өчигдөр жүжигчин эмэгтэй Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудал дээр папарацци нарын хараанд өртжээ. Гэрэл зураг дээр Шарлиз бүсгүйн ядам хуруунд бөгж гялалзаж байсан аж. Тиймээс тэд сүй тавьсан гэх яриа гэрлийн хурдаар тархжээ.

Тэгтэл бриллиантан шигтгээтэй тэрхүү бөгжийг Шарлиз өөрөө өөртөө худалдаж авсан нь тодорхой болов. 18 каратын шигтгээтэй гоёмсог бөгжийг тэрбээр 4900 доллараар худалдаж авсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment