Monday, July 28, 2014

“Оюу Толгой”-д 27 хоног үлдлээ

"Оюу Толгой"-д 27 хоног үлдлээ

Өчигдөр 14 цаг 19 минут

Үндэсний татварын ерөнхий газар "Оюу Толгой" компанийг албан татвараа дутуу төлсөн гэж үзээд татварын акт тавьснаас хойш 38 хоног өнгөрлөө. Харин "Оюу Толгой"-н хөрөнгө оруулагч "Turquoise Hill Resources" компани үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар энэ маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандах боломжтой гэж мэдэгдсэнээс хойш нэг сар орчим хугацаа өнгөрч байна. Тэгэхээр товлосон хугацаа дуусахад 27 хоног үлджээ.

Өнгөрсөн хугацаанд "Оюу Толгой" компанийн төлөөлөгчид Татварын ерөнхий газрын даргатай нэг биш удаа уулзаж нэмэлт тайлбар, тодруулга авсан. Татварын актын дагуу "Оюу Толгой" компани 130 сая ам.долларын төлбөр төлөх ёстой болчихоод байгаа.

"Turquoise Hill Resources" Хөрөнгө оруулалтын гэрээгээ бариад олон улсын арбитрын шүүхэд хандах боломжтой гэж үзсэн байна.

Харин Татварын ерөнхий газрынхан үүнээс өөрөөр тайлбарласан. Хэрэв "Оюу Толгой" компани актаар ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй бол 10 хоногийн дотор тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Мөн 30 хоногийн дотор Маргаан таслах комисст хандаж, улмаар дараа дараагийн шатны арга хэмжээ авах боломжтой юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment