"МЮ" доод лигийн багт 0:4-өөр бут ниргүүлэв
1 цаг 16 минутын өмнө

Английн лигийн цомын тэмцээний хоёрдугаар шатанд домогт "Манчестер Юнайтэд" баг "МК Донс" багт 0:4-ийн харьцаатайгаар бут ниргүүлжээ. Ингэснээр "МЮ" 1995 оноос хойш анх удаагаа уг тэмцээний хоёр дахь шатнаас мултарч байгаа юм. Мөн тэд анх удаагаа доод лигийн багтай тоглон Лигийн цомын тэмцээний тоглолтод хаалгандаа дөрвөн бөмбөг алджээ. Сүүлийн найман жилийн хугацаанд "МЮ" ийнхүү дөрөв дэх удаагаа Лигийн цомоос сул багт хожигдон хасагдаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment