Wednesday, August 27, 2014

Льюис Хэмилтон: “Би хариугаа авахгүй”

Льюис Хэмилтон: "Би хариугаа авахгүй"

59 минутын өмнө

"Мерседес" багийн нисэгч Льюис Хэмилтон Италид болох Гран-при дээр Нико Росбергт хариуг нь барихыг оролдохгүй гэж өгүүлжээ. Бельгид болсон уралдааны үеэр герман эр Хэмилтоны дугуйг хагалсны дараа Олон улсын автомашины спортын холбоо /FIA/ энэхүү хэрэг явдлыг санаатай үйлдэл хэмээн хүлээн зөвшөөрөхөөр болжээ.


Харин Хэмилтон хэлэхдээ, "Би үргэлж багийнхаа ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж ирсэн. Тиймээс тухайн нөхцөл байдлыг өөрөө шийдэхийг хүсэхгүй байна. Өнгөрсөн амралтын өдрөөр болсон уралдааны үйл явдал надад муугаар нөлөөлсөн. Тиймээс би алдсан 29 онооны зөрүүгээ хэрхэн нөхөхөө хэлж мэдэхгүй байна. Юутай ч намайг сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж байгаа гэдгийг би мэдэж байна" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment