Friday, August 29, 2014

100 настай байкер эр

100 настай байкер эр

46 минутын өмнө


Өөрийн 100 насны 85-ыг нь Честер өвгөн хоёр дугуйт дээр өнгөрүүлсэн аж. Цаашдаа ч тэр мотоциклио унасаар байх бодолтой гэнэ. Түүнтэй тааралдах байкерууд насыг нь мэдээд ихэд гайхаж, догдолдог гэнэ шүү. "Тэд миний жинхэнэ насыг мэдээд хамт зургаа авахуулахыг хүсцгээдэг. Гайхалтай мэдрэмж шүү" гэж Честер өгүүлэв. Ноён Завалич цагдаа нар хэзээ ч түүнийг торгож байгаагүй бөгөөд өөрөө ч осолд орж байсан удаагүй хэмээн ярьжээ. Ахмад байкер эр алс холын 1930 онд төмөр хүлэг сундалсан аж. Танил фермер эр нь өөрийн Harley мотоцикл дээр суулгасан гэнэ. "Энэ яваа насандаа би байкеруудын гурван клубын гишүүн байсан. Гэвч миний андууд бүгд нас барж, би ганцаараа үлдлээ" гэж тэрбээр нэмж хэлэв.

Хэдий өндөр настай болсон ч Честер өөрийн шаахайтай Harley-г унасан хэвээр байгаа бөгөөд засвар үйлчилгээгээ гардан хийдэг байна. "Надад янз бүрийн мотоцикл байсан. Япон, герман, англи. Би тэднийг худалдаж аваад засчихаад эргүүлж худалддаг байсан. Хоолныхоо мөнгийг олох гэж тэр. Хэрэв надад тэр бүх мотоциклууд байсан бол би өдийд саятан болчихгүй юу" гэж Честер хошигножээ. Хамгийн сүүлд шинэ Harley-Davidson мотоциклио тэр 1973 онд худалдаж авсан гэнэ. Цагтаа тэр Honda хөлөглөж үзсэн ч эхнэр Эмили нь эх оронч сэтгэлгээ гаргахыг хүсчээ. Эмили нь Честертэй 73 жил хамт амьдраад хоёр жилийн тэртээ бурхан болсон аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment