Friday, August 29, 2014

73 настай “хүүхэн” алдаршив

73 настай "хүүхэн" алдаршив

46 минутын өмнө


Жэйн Пеш гурван жилийн өмнө бэлэвсэрсэн бөгөөд уйтгар гашуугаа тайлж дуусгаад өөрийн хувийн амьдралыг дахин цэцэглүүлэхээр шийдсэн байна. Жэйн эмээ өөрийн гадаад үзэмж болон биеийн галбирт их анхаардаг бөгөөд элдэв пластик мэс ажилбар хийлгэхэд 20 орчим мянган фунт стерлинг зарцуулаад байгаа аж. Үр дүн нь ч маш сайн гарсан гэнэ. Танилцах сайт дээр өөрийн мэдээллийг оруултал бэлэвсэн Пеш эмгэнийг янз бүрийн насны олон тооны эрчүүд сонирхож эхэлжээ.

Одоо тэр эмгэн үй олон харчуулын дундаас өөрт тохирох эрийг анхааралтай сонгож суугаа аж. 40-өөс доош насныхан болон дэндүү өндөр настай эрчүүдийг тэр тооцооноос хасчээ. Жинхэнэ боловсорч гүйцсэн эр хүнийг л хайж байгаа гэнэ. Тэр ингэж даналзах нь аргагүй юм. Одоо тэр жинхэнэ од болсон аж. Mirror сонин хүртэл түүнд "73 настай секси бүсгүй" гэсэн гарчиг бүхий томоохон материалыг зориулжээ. Ер нь бол Жэйн Пеш хэзээд донжлог эмэгтэй байсан бөгөөд өөртөө арчаатай нэгэн байсан нь тодорхой. Үүнийг дээрх сонинд хэвлэгдсэн түүний залуугийн гэрэл зургууд нотлон харуулна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment