Tuesday, August 26, 2014

Согтуудаа хүний амь хөнөөсөн эр 18 жил хоригдоно

Согтуудаа хүний амь хөнөөсөн эр 18 жил хоригдоно

12 минутын өмнө

Архидан согтуурсан үедээ хүний амь хороосон Өвөрхангай аймгийн харъяат Ө.Ваанчиг гэгч эрд 18 жилийн ял оноожээ. Тэрбээр тус аймгийн Гучин-Ус сумын нутаг "Дэртийн товгор" гэх газар 2013 оны 10-р сарын 13-ны өдөр иргэн Р.Өнөржаргалыг зодож 3-13 дугаар хавирга, өвчүүний хугарал, элэгний язрал болон биеийн хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатай хохироосон тул тус аймгийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Сум дундын 17-р шүүхээс 2014 оны 08-р сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцон 18 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment