Tuesday, August 26, 2014

Бритни Спирс ааваасаа хараат болохыг хүсдэг

Бритни Спирс ааваасаа хараат болохыг хүсдэг

17 минутын өмнө

Хэд хоногийн өмнө дуучин Бритни Спирс бусдын хараа хяналтад байхыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ. 2008 онд болсон гунигт үйл явдлуудын дараа түүний хувийн, ажил хэрэг, санхүүгийн асуудлыг нь аав Жэйми Спирс нь хариуцах болсон билээ. Бритни өөрийн экс нөхөр Кэвин Федерлайнтай асуудал дэгдээснээр архинд толгойгоо мэдүүлсэн. Улмаар тэр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэж байлаа.


Одоо тэрбээр аавынхаа асрамжнаас ангижрахын тулд хэн нэгэнтэй гэрлэхэд л болно. Тиймээс удахгүй бид Бритниг хуримын цагаан даашинзтай харах болов уу. Түүнтэй ойр байдаг эх сурвалж Дэвид Лукадо тэр хоёрын харилцаа ихэд гүнзгийрснийг өгүүлэв. Дээр нь Бритни аавынхаа хараа хяналтаас гарахыг тэсэн ядан хүлээж байгаа тул Дэвидтэй гэрлэх гэнэ.

Гэхдээ л түүний найз нөхөд Бритниг ажил хэргээ өөрөө явуулж, санхүүгээ зарцуулж чадна гэдэгт итгэлгүй байгаа юм. Эмч нар дуучин бүсгүйг одоогоор бие даан амьдрах хэмжээнд хүрээгүй байгаа хэмээн үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment