Wednesday, August 27, 2014

Монгол хэл Луврын 36 дахь албан ёсны хэл боллоо

Монгол хэл Луврын 36 дахь албан ёсны хэл боллоо

58 минутын өмнө

Монгол хэл Парисын Луврын музейн 36 дахь албан ёсны хэл боллоо. Одоо Луврт хоёр цагийн турш монгол хэлний тайлбартай экскурс хийж болно гэсэн үг юм. Лувр (фр. Musйe du Louvre) - Францын Парис хотод байдаг дэлхийн хамгийн олон зочинтой музей билээ.


1793 онд анх 537 зураг дэлгэн нээгдэж байсан бол өдгөө балар эртний үеэс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйлс хадгалагдаж байна. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд багтжээ.

Өдөртөө 15 мянга, жилдээ 8,5 сая үзэгчтэй байдгаас 65 хувь нь гадаадын жуулчид байдаг ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment