Wednesday, August 27, 2014

Сара Жессика Паркер гутлын шинэ загвар гаргав

Сара Жессика Паркер гутлын шинэ загвар гаргав

1 цаг 21 минутын өмнө

"Их хотын секс" олон ангит киноны шүтэн бишрэгчид гол дүр Кэри Брэдшоугийн дүрд тоглосон Сара Жессика Паркерт ихэд хүндэтгэлтэй хандах болжээ. Үүнээс гадна тэд түүний хувцас болон гутлын давтагдашгүй загварт ч мөн дурлажээ. Холливудын алдартны бүтээсэн гутлын анхны загвар нь тун амжилттай болсон нь үүнтэй холбоотой байж мэдэх юм.


Эдүгээ алдартны хувьд гаргасан амжилтаа батжуулж намар болон өвлийн гутлын шинэ загвараа гаргах л үлдэж байна.


"Шинэ загвар нь тун тансаг бөгөөд гоё харагдаж буй нь цаанаасаа л нэг хотын нарийн загвар шингэсэн нь мэдрэгдэнэ. Эдгээр гутлын нэг хосыг би загвар зохион бүтээгч Патрисиягийн нэрээр нэрийдмээр байна. Учир нь, түүний хүчинд л Кэри Брэдшоу ийм их алдартай болсон билээ" гэж жүжигчин бүсгүй шинэхэн загварынхаа тухай өгүүлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment