Wednesday, August 27, 2014

Бейонсе тайзан дээр уйлав

Бейонсе тайзан дээр уйлав

1 цаг 39 минутын өмнө

Нэрт дуучин Бейонсе MTV Video Music Awards-2014 ёслолын ажиллагаан дээр дөрвөн номинацид тэргүүлж, бахдам амжилт үзүүлжээ. Баярлаж, талархсанаа илэрхийлэн тэрбээр өөрийн дөрвөн хит дуунаас бүрдсэн попурри дуулж сонирхуулав. Харин эхнэртээ баяр хүргэж, түүнийг ялагч болсныг нь зарлахаар тайзан дээр нөхөр нь болон хоёр настай Блю Айви охин нь гарч ирсэн байна.


Нөхөр, охиноо хараад Бейонсе асгартал уйлжээ. Тэрбээр хэсэг хугацаанд цочролд орсон аж. Дараа нь тайвшраад талархлын үг хэлжээ. Сүүлийн үед Барууны хэвлэлүүдэд Бейонсе, Жэй Зи нарын гэр бүлд асуудал үүссэн хэмээн мэдээлэгдэх болсон. Рэппер нөхөр нь шалиг явдалтай тул тэд хоёр тийш болох гэж байгаа гэсэн яриа гарсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment