Wednesday, August 27, 2014

“Саусгоби Сэндс”-ийн удирдлагуудын хэрэг мөрдөн байцаалтад буцжээ

"Саусгоби Сэндс"-ийн удирдлагуудын хэрэг мөрдөн байцаалтад буцжээ

1 цаг 19 минутын өмнө

"Саусгоби Сэндс" компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн менежер Кристобал Дэвид, Хилорион Кажуком нарт холбогдох татвараас зайлсхийсэн гэх хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хоёр өдрийн туршид хуралдаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа.

Жастин Капла нар нь 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн 259 тэрбум төгрөгөө нуун дарагдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Шүүгч хурлын үеэр шинжээчийн дүгнэлт дутуу байна гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment