Friday, August 29, 2014

“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжих боломжгүй

"Үдийн цай" хөтөлбөр хэрэгжих боломжгүй

12 минутын өмнө

НМХГ-аас нийслэлийн найман дүүргийн боловсролын хэлтэс, есөн дүүргийн 39 ЕБС, 51 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол, хүнсээр хангадаг зургаан хангамжийн төв, оюутны 12 дотуур байр, нийт 116 байгууллагыг шалгалтад хамруулжээ. Уг шалгалтаар 5, 18, 159, 81 дүгээр цэцэрлэгүүд огт засвар хийгээгүй, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байсан байна. Мөн 11 цэцэрлэг, сургуулийн засварын ажил бүрэн дуусаагүй байжээ.

Нийслэлийн боловсролын газар, Өмчийн харилцааны газраас гал тогооны газартай сургуулиудын цайны газарт "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажиллах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шийдвэр гаргасантай холбогдуулан шалгалт хийхэд хоол үйлдвэрлэлийн газрын бэлтгэл ажил хангагдаагүй, хүнс нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгдээгүй гэх зэрэг зөрчил илэрчээ. Иймд есдүгээр сарын 01-нээс "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжих боломжгүй байгааг мэдэгдлээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment