Ч.Улаан сайд торгуулав
1 цаг 5 минутын өмнө
Сангийн сайд Ч.Улаанд ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзэж 960 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Тэрбээр төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж.Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан,
13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайдад торгуулийн шийтгэвэр ногдуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment