Wednesday, August 27, 2014

Кофе тухайн хүний зан чанарыг илэрхийлдэг

Кофе тухайн хүний зан чанарыг илэрхийлдэг

4 минутын өмнө

Доктор Рамани Дурвасула кофенд дурлагч 1000 хүний зан аашинд судалгаа хийгээд тухайн хүний ууж байгаа кофены төрөл зан чанартай нь шууд холбогддог болохыг олж мэджээ. Бүрэг, нээлттэй, тэвчээртэй, хүнлэг, болгоомжтой, тусч, эрэлхэг зан чанарууд тухайн хүн ямар төрлийн кофе ууж байгаагаас хамаарч янз бүрээр илэрдэг байна.
   
Судлаач эрдэмтний олж мэдсэнээр бол хар кофенд дурлагсад эгэл жирийн, элдэв гял цал, илүүдэл зүйлд дургүй хүмүүс байх нь олонтаа гэнэ. Эдгээр хүмүүс бүх зүйлд эгэл жирийн байдлыг эрхэмлэдэг бөгөөд цочмог ууртай, тэвчээргүй, аливаа өөрчлөлтүүдийг үгүйсгэдэг байх магадлалтай юм.
   
Латте уудаг хүмүүс бусдад сэтгэл ха­намж өгөхийг эрхэмлэдэг, гэсэн мөрт­­лөө тэр болгонд сэтгэл нь ихэд хөдлөөд байдаггүй хүмүүс аж.
   
Харин капучино уудаг хүмүүс хамгийн өндөр шаард­лагатай байдаг гэнэ. Эдгээр хүмүүс бүгдийг хяналтдаа байлгах дуртай бөгөөд ихэд мэдрэг талдаа гэнэ шүү. Тэд эрүүл мэнддээ байнга санаа тавьдаг тул биеэ үргэлж чагнаж явдаг гэсэн үг.
   
Усанд шууд найруулж уух зориулалттай кофег илүүд үздэг хүмүүс тайван, элдэв асуудлыг шийдвэрлэхдээ хойрго, хайнга ханддаг талдаа байна.
 
Тэгвэл чихэрлэг кофег хүйтнээр нь уудаг хүмүүс эрэлхэг зоригтой, заримдаа солиотой гэмээр үйлдлийг хийх нь олонтаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment