Wednesday, August 27, 2014

М.Батчимэг гишүүн “Портуун”-ыг дуэльд дуудав

М.Батчимэг гишүүн "Портуун"-ыг дуэльд дуудав

24 минутын өмнө

Дэлхий нийтээр өрнүүлээд буй "Ice bucket challenge" буюу өөр дээрээ мөстэй ус асгах эсвэл мөнгөн хандив өгөх аяныг манай урлаг, спорт, улс төрийнхөн дунд ч өрнүүлээд байгаа. Тэгвэл энэхүү аянд нэгдсэн мисс Х.Бадамгэрэл 24 цаг дотроо багтаж, "Андра модель" агентлагийнхаа хамт олны нэрийн өмнөөс Ажиа гэгээнтний санаачлагаар баригдаж буй эм¬нэлэгт 1.2 сая төгрөгөөр үнэлэгдэх эмнэлгийн зо¬риу-лалтын орыг аваарай хэмээн хандив өргөжээ.


Мөн мисс бүсгүй аяныг үргэлжлүүлэх дараачийн хүнээр УИХ-ын гишүүн М.Батчимэг, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, топ модель Д.Болормаа нарыг дуудсан билээ. Түүний уриалгыг хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн М.Батчимэг хүлээн авч нэг сарын цалин болох 1.2 сая төгрөгийг дээрх эмнэлэгт хандивлажээ.

Харин М.Батчимэг гишүүн "Мөстэй дуэл"-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, жиргээч А.Урангоо, дуучин Б.Амархүү нарыг дууджээ. Энэхүү аянд нэгдэгсдийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг хамгийн олон хүн дуудаж байгаа ч тэд мөстэй ус, мөнгөн хандив хоёрын алийг нь сонгохоо мэдэгдээгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment