Майкл Дуглас өөрийгөө буруутгав
1 цаг 10 минутын өмнө
Хэдэн жилийн өмнө жүжигчин Майкл Дугласын амьдралд хүнд хэцүү асуудлууд үүссэн билээ. 2010 оны эхээр түүний ууган хүү Кэмерон хар тамхи худалдаалсан хэрэгт холбогдож таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хүү нь баривчлагдаад хэдэн сар ч болоогүй байхад Дуглас хэлний хорт хавдар гэх аймшигт оноштой болох нь илэрсэн. Улмаар Майклын эхнэр жүжигчин Кэтрин Зета-Жонс сэтгэцийн эмгэгтэй болох нь тодорч, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт цуврал эмчилгээ хийлгэсэн юм. Мөн гэр бүлийн хос салах дээрээ тулав.Аз болж тэд дийлэнх асуудлаа цэгцэлж дөнгөсөн. Дуглас хорт хавдраа ялан дийлсэн бол гэр бүл нь бат бэх хэвээр үлдэв. Өнөөдөр Майклын амьдралыг хар бараан болгож байгаа ганцхан зүйл байдаг нь шоронд ялаа эдэлж буй хүү нь юм. Үүний гол буруутнаар жүжигчин эр өөрийгөө нэрлэжээ. Хүү Кэмерон нь аль 13 насандаа хар тамхи хэрэглэж эхэлсэн байна. Майкл хүүгээ хар тамхи худалдаалж, коллежоосоо хөөгдсөний дараа л үүнийг мэдсэн гэнэ. Арван жилийн тэртээ Майклын дүү Эрик хар тамхи хэтрүүлж хэрэглээд нас баржээ. Мөн дүү Жоэль нь 30 жилийн туршид архитай тэмцэж байгаа бол Майкл ч хар тамхи, архийг хэрэглэж байснаа нуудаггүй. Мань хүн хүүгээ хүмүүжүүлэхийн оронд ажил төрөл гээд завгүй байсандаа одоо өөрийгөө зүхэж суугаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment