Thursday, August 28, 2014

Эмгэн ирвэс намнав

Эмгэн ирвэс намнав

23 минутын өмнө

Энэтхэгийн Уттаракханд мужийн 54 настай оршин суугч эмэгтэй ирвэстэй тулалдан ялалт байгуулжээ. Араатныг дайрах үед Камла Дэви хагас цаг орчим түүнтэй үзэлцэж, гар хадуур болон хүрзээр цохиж цааш харуулжээ. Үүний дараа энэтхэг эмэгтэйг эмнэлэг рүү хүргэсэн гэнэ.

Дэвиг сувгийн эрэг дээр сууж ус хутгаж байх зуур дэргэдэх шугуйнаас ирвэс гарч ирэн түүн рүү дайрчээ. Аз болоход энэтхэг эмэгтэйд өөрийгөө хамгаалах хэрэгсэл ойрхон байсан тул ийнхүү амьд мэнд гарсан байна. Ирвэс нь хүн рүү дайрч байгаад үхсэн мэт дүр эсгэдэг аж. Тиймээс Дэви түүнийг 30 орчим минут уйгагүй балбажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment