Миранда Керр тэрбумтан эртэй зугаацаж байна
24 минутын өмнө

Өнгөрсөн жил жүжигчин Орландо Блумээс салсан супермодель Миранда Керр Австралийн хамгийн баян хүн болох Жэймс Пакертай үерхэж байгаа гэх мэдээлэл батлагдаж байх шиг байна. Энэ удаа Австралийн нэгэн сэтгүүл тэдний хамтдаа байгаа гэрэл зургийг нийтлэжээ. Тэрхүү зураг дээр Керр, Пакер нар Испанид нэгэн чамин дарвуулт завин дээр сууж байгаа нь харагдана.
Пакер медиамагнат ааваасаа таван тэрбумын хөрөнгө чинээ гэрээслэж үлдсэн юм. Тэд дотноссон гэх яриа өнгөрсөн оны сүүлээр гарсан билээ. Тэрбумтан эр эхнэрээ орхисон бол загвар өмсөгч бүсгүй жүжигчин нөхрөөсөө салсан. Керр, Пакер нар эртний танилууд гэнэ. Миранда өөрийн нэрийн оо энгэсэг үйлдвэрлэхдээ түүнээс ажил хэргийн зөвлөгөө авч байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment